Categories
мэдээ улс-төр

​Ж.Батзандан мэдээлэл хийлээ

Image result for Ж.Батзандан мэдээлэл хийлээУИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр “Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын асуудлаарх томилгооны сонсгол явуулахыг дэмжсэн 42 гишүүнийг гарын үсгийг ойрын хоёр хоногт багтаан цуглуулсан байх болно” хэмээн мэдэгдэв. “Б.Хурц нь өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөний үүдэнд таарахдаа “Чамайг хутгалж чадна шүү эсвэл оронд чинь хордуулж ална” хэмээн намайг сүрдүүлсэн.

Өмнө нь мөн хэд хэдэн хүнийг ийн сүрдүүлсэн байна. Тэдгээр хүмүүс над руу хандаж байгаа. Би бол айдсаа дарсан. “Намайг хутгалаарай” гэж би түүнд хэлсэн. Б.Хурц яагаад АН-ын бүлгийн даргын өрөөнд явж байсныг мэдэхгүй. Б.Хурц хэрэв маш олон гэмт хэргийн мэдээллийг мэддэг юм бол прокурорт эдгээрээ өгөх хэрэгтэй. Түүнээс Тагнуулын газрын дарга байсан хүн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үеэрээ ямар нэг баримт нотолгоогүй асуудлаар гишүүдийг дайрдаг байж болохгүй. Би эхлүүлсэн ажлаа дуусгана. Томилгооны сонсгол явуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Содбилэг ахалж байгаа. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдана” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *