Бэлхийн ам. Монголын төрийг тэргүүлж асан Ж.Батмөнх агсан албанаасаа буусны дараа энэ байшинд амьдарч байжээ. Монгол Улс буун дуугүй хувьсгал хийхэд тухайн үеийн төрийг тэргүүлж байсан Ж.Батмөнхийн үүрэг их билээ. Хашааг нь буулгаж байна лээ. Магадгүй энэ түүхэн байшингийн сүүлийн дүрс ч байж мэднэ.
Гэрэл зургийг Б.Батдорж