Categories
мэдээ улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: ААН-үүдийн тайланг харгалзан үзэж, торгуулиас чөлөөлөх нь зүйтэй

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.25) нэгдсэн хуралдаанаар Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар танилцуулав.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Энэ хууль нэг бодлын өршөөлийн хууль гэсэн үг шүү дээ. Цар тахлын хүнд үед алданги, торгууль тавигдсан ААН-үүдийг тодорхой хэмжээнд чөлөөлөх асуудал. Он гараад ААН-үүд өөрсдийн тайлангаа гаргаад ирнэ. Хагас жилээр гаргасан тайланг нь үзэж хэрэгтэй. Хөл хорионы үед зарим ААН-үүд тухайлбал зарим хүнсний үйлдэв хэвийн ажиллаж байгаа. Харин зарим нь ажилтнуудаа амрааж, чөлөөлж НДШ төлөх боломжгүй болж байна. Тиймээс оны дараа тайланг нь харзалзаж үзээд, торгуулиас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналтай байна.

Хоёрдугаарт, малчид болон хувиараа НДШ нөхөн төлөх хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа. Байнгын хорооноос энэ хугацааг сунгах саналыг Засгийн газарт өгсөн байгаа. Энэ хүнд нөхцөлд ялангуяа оны төгсгөлд нөхөн төлөх боломж хомс байсан. Тиймээс энэ хугацааг сунгах санал боловсруулж оруулж ирэх шаардлагатай байна” гэв. Ийнхүү байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулснаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *