Categories
гадаад мэдээ

Ж.Байдены зөвлөх халдвар авчээ

ВАШИНГТОН. /Politico/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдены ойрын зөвлөх коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарлаа гэж Ж.Байдены шилжилтийн баг мэдээлжээ.

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн удирдамжийг харгалзан үзэхэд Ж.Байден С.Ричмондын ойрын хавьтал болсон хүмүүсийн тоонд ороогүй гэж шилжилтийн багийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

С.Ричмонд халдварын шинж тэмдэг илэрсний дараа шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан бөгөөд 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлах шаардлагатай болжээ.

Ж.Байдены пүрэв гарагт өгсөн шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *