Categories
гадаад мэдээ

Израиль хүлэмжийн хийг 80 хувиар бууруулна

Израилийн Эрчим хүчний яам хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд 80 хувиар бууруулах гэнэ. Орон нутгийн хэвлэлд дурдсанаар тус улсын Засгийн газраас өнгөрсөн ням гаригт үндэсний төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Түүнд дурдсанаар 2025 он гэхэд нүүрсээр галладаг бүх цахилгаан станцыг хаах гэнэ. Мөн 2050 он гэхэд эрчим хүчний салбараас ялгарах хүлэмжийн хийг 75-85 хувиар бууруулахаар зорьж байгаа юм. Нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нэгж үйл ажиллагаанд ногдох эрчим хүчний зарцуулалтыг жил тутам 1.3 хувиар бууруулах гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *