Categories
мэдээ улс-төр

ИЗНН засгаас гарах асуудлыг хэлэлцэнэ

ИЗНН-ын 15 жилийн ой тохиож байгаа юм. Ойтойгоо давхцуулан тус намынхан Их хурлаа хамтатгахаар болсон бөгөөд Улсын драмын театрт өнөөдөр үргэжлүүлэн хуралдахаар болжээ. Их хурлаараа тус намынхан улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг ярилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх гэнэ. ИЗНН-ын Их хурал хамгийн сүүлд 2012 онд болсон. Намын дүрмээр дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хийдэг ч улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг хэлэлцэх шаардлагатай учраас ойн баяртайгаа хамтатгаад жилийн өмнө хийж байгаа гэдгээ тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Хүдэр-Ян хэлж буй. Өнөөдрийн хуралдаанаар намын даргаа өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэх аж. Мөн засгаас гарах эсэхээ ч ярилцах юм байна. ИЗНН-ын даргаар С.Оюун байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа. Түүнийг өнгөрсөн 15 жил олигтой ажиллаж чадаагүй, гуравдагч намын орон зайг бүрдүүлж чадсангүй гэж шүүмжлэх хүмүүс байгаа бол ИЗНН-ыг парламентад суудалтай нам болгохоод түүний хичээл зүтгэлийн хүч гэх нэгэн ч байна. Юутай ч олон жилийн турш нэг хүнээр удирдуулж буй тус нам даргаа өөрчлөх үү гэдгийг өнөөдөр шийдэх юм. С.Оюуны хувьд ажлаа шинэ хүнд өгөх цаг болсныг сануулах хүмүүс болон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *