ИЗНН–ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, дэд сайдад намын гишүүн М.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр тогтжээ. Тус намын хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд дэд сайдаа нэр дэвшүүлэхээр болсон бөгөөд мөн нэг яамны төрийн нарийн бичгийн даргад хүнээ томилох тохироотой байгаа аж.
Нэр дэвшигч М.Хүрэлсүх нь “Нар Мон” ХХК-ийн захирлаар ажилладаг. Тус компани нь худалдаа үйчилгээ, аялал жуулчилалын үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдаж байжээ.