Categories
мэдээ нийгэм

Бараа, үйлчилгээний үнэ тариф өмнөх оныхоос 10.4 хувиар өсчээ || DNN.mn

Архангай аймагт энэ оны 1 дүгээр сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 1.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 10.4 хувиар тус тус өссөн байна.

Өнгөрсөн 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 31 (13.0%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, 2 (0.8%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 205 (86.1%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байв.

Тухайлбал, өмнөх сарынхаас хонь, үхрийн мах, хоол амтлагч, кетчуп, цагаан будаа, хатуу чихэр, ноосон цамц, ундаа, сорочкан цамц, үзэм, далайн байцай, өтгөрүүлсэн сүү, өргөст хэмх, бензин А-92 шатахуун, ариун цэврийн цаас, гутлын тос, өргөст хэмх зэргийн үнэ 0.1-58.6 хувиар өссөн байна.

Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 3 (1.3%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 126 (52.9%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 109 (45.7%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Тухайлбал, өнгөрсөн оны мөн үеэс төмс, түлшний мод, тараг зэргийн үнэ 4.3-7.0 хувиар буурч, шүдэнз, лууван, цагаан будаа, амтат чинжүү, бензин А-80, бензин А-92, дизель түлш, сонгино үхрийн мах, зайрмаг, тахианы мах, ундаа, шар алим, хатуу чихэр, сүү савласан, шар айраг, гурил, чипс, далайн байцай, хорхой ааруул, алаг салат, цэвэр ус, дарс, байхуу цай, зөөлөн чихэр, ямааны мах, улаан лооль, өөхөн тос, манжин, ёотон мөн хот хоорондын тээврийн хөлс, хот доторх таксины хөлс, гэрийн гадуур бүрээс, парацетамол, сорочкан цамц, хавар намрын куртка, эрээн даавуу, даавуун цамц, нийтийн халуун ус, хүүхдийн жинсэн өмд зэрэг барааны үнэ 0.1 хувиас 2.3 дахин ихээр нэмэгдсэн тухай мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *