Categories
мэдээ улс-төр

Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч айлчилж байна

Ази-Европын Парламентын Түншлэлийн есдүгээр уулзалт маргааш эхэлнэ. Энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг уулзалтад 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Мөн Монголын талаас УИХ-ын дарга, УИХ-ын гурван дэд дарга, гишүүд, Үндэсний хорооны гишүүд оролцох юм байна. Уулзалтад оролцох гадаадын зочдын түрүүч манай улсад ирээд буй юм. Өчигдөр Энэтхэг улсын Парламентын доод танхим /Лок Сабха/-ын дарга Сумитра Махажан манай улсад ирсэн.

Тэгвэл өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо иржээ. Тэрбээр УИХ-ын даргын урилгаар манай улсад энэ 23-ны өдрийг хүртэл албан ёсны айлчлал хийж, уулзалтад оролцох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *