Categories
гадаад мэдээ

Италид гурав хоногийн хатуу хөл хорио тогтоов

Итали улс Улаан өндөгний баярыг тохиолдуулан гурав хоногийн хатуу хөл хорио тогтоож байна. Улаан өндөгний баярын үеэр цар тахлын халдвар нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Италийн эрх баригчид ийм шийдвэр гаргажээ.

Тус улсын бүх мужид цар тахлын улаан түвшинд шилжсэн байна. Италид “Ковид-19” цар тахлын гурав дахь давлагаа нүүрлэж, өдөрт 20 гаруй мянган халдварт тохиолдол нэмж бүртгэгдэж байна.

Хөл хорионы хугацаанд иргэдийн онцын шаардлагагүй хөлөлгөөнийг хориглож байгаа ч насанд хүрсэн хоёроос дээшгүй том хүнтэй айлд зочилж, Улаан өндөгний баярын зоог барихыг зөвшөөрч буй юм байна.

Мөн сүм, хийдүүд нээлттэй байна. Гэхдээ мөргөлчид сүсэгтнүүд өөрийн оршин суугаа мужийнхаа сүмийн үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрөх юм байна.

Хоёр дахь жилдээ Ромын пап Франциск Гэгээн Петрийн хоосон сүмээс Улаан өндөгний баярын айлдвар айлдах юм байна. Баярын амралтын өдрүүд дуусахаар Италийн зарим мужууд цар тахлын эрсдэлийн улбар шар бүсэд шилжих бол зарим нь энэ сарыг дуустал эрсдэлийн улаан бүсийг цуцлахгүй юм байна.

Европт цар тахлын шинэ давлагаа нүүрлэж, шинэ мутациудын халдварын тархалт эрс нэмэгдэж, вакцинжуулах үйл явц удааширсан зэргээс үүдэж Итали улс эргээд хөл хорионд орж байна. Италид 110 гаруй мянган хүн цар тахлаар нас барсан бол 3.6 сая гаруй хүн коронавирусийн халдвар авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *