Categories
гадаад мэдээ

Италид 48.8 хэм хүрч халжээ

Европ тивийн түүх дэх хамгийн халуун температур Итали улсын Сицили арал дээр бүртгэгдлээ. Арал дээр цельсийн 48.8 хэм хүрч халсан бөгөөд Дэлхийн цаг уурын байгууллагаас нягтлан шалгахыг орон нутгийн удирдлагууд хүссэн байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын судалгаагаар 1977 онд Грекийн нийслэл Афин хотноо цельсийн 48 градус хүрч халсан нь Европын хамгийн халуун температур гэж тооцогдож байсан юм.

Энэхүү огцом халалт нь Африк тивээс умард руу чиглэсэн “Lucifer” хэмээх антициклоноос үүдэлтэй гэж үзэж байна.

Антициклон гэдэг нь агаар мандлын өндөр даралттай хэсгийг тойрсон өргөн цар хүрээ бүхий салхины эргэлт юм. Lucifer удахгүй Газар дундын тэнгисийг өнгөрөн Ром хотод хүрэх төлөвтэй байна.

Улмаар Италийн эрүүл мэндийн яамнаас хэт халуун болох тухай сэрэмжлүүлэг гаргаж хэд хэдэн муж, хотуудад гамшигт үзэгдэл болж магадгүйг анхаарууллаа.

Италийн гал сөнөөгчид сүүлийн 12 цагийн дотор 300 удаагийн гал түймрийг унтраан тасралтгүй ажилласан байна.

Газар дундын тэнгисийн халуун уур амьсгалын давлагаа сүүлийн жилүүдэд Италийн Сицили, Калабриа, Пуглиа мужуудад ойн хээрийн түймэр гарах шалтгаан болсон.

Мөн үүнтэй адил шалтгаанаар Грек улс ой хээрийн түймэрт өртөж, олон мянган хүн гэр оронгүй болоод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *