Categories
мэдээ улс-төр

Итали Элчин сайдын яамаа Улаанбаатарт нээнэ

Ром хотноо өчигдөр Италийн сайд нарын танхимын хуралдаан болжээ. Энэ үеэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод элчин сайдын яамаа нээх шийдвэр гаргасан байна.

Уг саналыг Италийн гадаад хэргийн сайд Паоло Жентилони гаргажээ. Түүний саналд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа өсөн нэмэгдэж, худалдааны боломж нөөц харагдаж байна, урлаг соёлын харилцааг өргөжүүлэх хүчтэй сонирхол талуудад байгаа. Мөн Монгол улсын бүс нутгийн ач холбогдол өсөн нэмэгдэж Европ-Азийн харилцаанд чухал үүрэгтэй болсон хэмээн дурджээ.

Мөн Итали улс нь Монголын эдийн засгийн гол түншүүдийн нэгд тооцогддогийг онцолсон байна.

Итали-Монголын Худалдааны Танхим 2002 онд байгуулагдаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *