Испанийн Каталонийн Камбриль хотод цагдаа нар өнгөрсөн шөнө тусгай ажиллагаа зохион байгуулжээ. Өмнөх өдөр нь Барселон хотноо алан хядагчид машинаар хүмүүсийг дайрсантай холбогдуулан уг ажиллагааг зохион байгуулсан бололтой.
Уг ажиллагааны үеэр буудалцаан болж хүний амь эрсэдсэн аж. Зарим эх сурвалжын мэдээлж байгаагаар алан хядах ажиллагаа зохион байгуулах гэж байсныг хууль сахиулах байгууллагынхан олж мэдээд таслан зогсоосон байна. “Audi” машин хүмүүсийг дайрч эхлэх үед цагдаа нар гал нээсэн гэнэ. Алан хядагчид хариу нээсэн тухай гэрчүүд мэдээлэв.
Ю.ДЭЛГЭР