“Өнгөрсөн шөнө Субиратсе хотод болсон буудалцааны үер амь үрэгдсэн этгээд бол Барселона хотод халдлага үйлдсэн Юнес Абуякуб мөн гэдгийг баталж байна” хэмээн Каталонигийн цагдаагийн хэлтэсээс мэдээлжээ.
Pais сонинд бичихдээ алан хядагчийг олж илрүүлэн устгахад нутгийн иргэдийн тусалцаа нэмэр болсон гэдгийг онцлов. Цагдаагийн газраас тараасан цээж зурагтай адил төрхтэй залуутай таарсан уг хотын иргэн нэгэн эмэгтэй тэр хүнээс зарим зүйл тодруулах үеэр уг залуу зугатаажээ. Иймд тэр эмэгтэй цагдаад дуудлага өгч тусгайхан Абуякубыг мөрдсөн агаад хүчнийхэнд хашигдсан марроко залуу өөрийгээ дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн гэж Pais бичиж байна. Гэвч тусгай хүчнийхэн шуурхай арга хэмжээ авч устгасан гэлээ. Тодруулахад энэ марроко залуу наймдугаар сарын 17-нд фургон машинаар Барселона хотын гудамжинд зугаалж явсан жуулчдийг дайрч 15 хүний амийг бүрэлгэн өчнөөн арван хүнийг шархдуулсан гэмт этгээд билээ.