Ирак, Сирийн нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Исламын улс хэт даврагчдын бүлэглэлд гадаадын 30 мянга орчим иргэн нэгдсэн гэж Нью-Йорк Таймс мэдээлжээ. Тэдний дунд барууны иргэншилтэй хүн цөөнгүй байгааг АНУ-ын Тагнуулын газар онцолсон байна.
АНУ тэргүүтэй олон улсын эвсэл өнгөрсөн жилээс хойш хэт даврагчдын эсрэг агаараас цохилт өгч эхэлсэн ч тус бүлэглэлд элсэж буй гадаад иргэдийн тоог төдийлөн хязгаарлаж чадаагүй гэж өнгөрсөн долоо хоногт Конгрессоос гаргасан тайланд дурьджээ.
Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэт даврагчдын эсрэг тэмцэх асуудлаар хэлэлцэхээр болсон байна.
Түүнчлэн Пентагон Исламын улсын эсрэг тэмцэж буй Сирийн босогчдод шинэ тоног төхөөрөмж нийлүүлсэн гэж мэдэгджээ.