Categories
мэдээ улс-төр

Ирц дутагдсанаас санал хураах боломжгүй боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураах болсон ч гишүүд гарч явсаар санал хураах боломжгүй болоод байна.

Чуулган эхлэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 22 нь, УИХ дахь МАН-ын бүлгийн 28 гишүүнээс 22 , Иргэний зориг ногоон намаас нэг, УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын дэд дарга Л.Цог, Шударга ёс эвслийн бүлгээс гурван гишүүн тус бүр ирсэн байсан ч увж цувж гарч явсаар санал хураах боломжгүй болов. УИХ-ын даргын зүгээс бүлгүүдэд хандан ирцээ бүрдүүлэхийг шаардлаа. Тухайлбал, Ардчилсан намаас найм, МАН-аас ес, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс дөрөв, Иргэний зориг ногоон намаас нэг гишүүн байгаа тул ирцээ яаралтай бүрдүүлэхийг хүсэв. Ирц хангалтгүй үед Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбоотой заалтаар санал хураах нь саналыг унагах эрсдлийг бий болгоод байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *