Иргэн, хуулийн этгээдэд ТҮЦ машинаар үзүүлж буй 28 төрлийн лавлагаа, тодорхойлолт 2020 оны 4 сарын 15-ны өдрөөс эхлэн энгийн цаасан дээр гардаг болно. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуу дээрх өөрчлөлт орж байгаа юм байна.
Лавлагаа, тодорхойлолтыг ТҮЦ машины зүүн доод буланд байрлах QR кодыг уншуулж үнэн зөв байдлыг шалгах боломжтой аж.
Энгийн цаасан дээр хэвлэгдэн гарах 28 төрлийн лавлагаа, тодорхойлолтын жагсаалт:
№ | үйлчилгээ |
1 | төрсний бүртгэлийн лавлагаа |
2 | иргэний үнэмлэхийн лавлагаа |
3 | оршин суугаа хаягийн лавлагаа |
4 | гэрлэлтийн бүртгэлгүй эсэх лавлагаа |
5 | гэрлэлтийн бүртгэлтэй тухай лавлагаа |
6 | гэрлэлт цуцлалтын тухай лавлагаа |
7 | эд хөрөнгөтэй эсэх лавлагаа |
8 | үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа |
9 | хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа |
10 | хуулийн этгээдгүй тухай лавлагаа |
11 | татварын лавлагаа |
12 | гаалийн байгууллагад өртэй эсэх тухай лавлагаа |
13 | валютын ханшийн лавлагаа |
14 | тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх үйлчилгээ |
15 | тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагааны үйлчилгээ |
16 | жолоодох эрхийн лавлагаа |
17 | мэргэшсэн жолоочийн лавлагаа |
18 | тээврийн хэрэгслийн лавлагаа /өмнө нь өмчилж байсан эсэх/ |
19 | ачааны автомашинд “ЕС” зөвшөөрөл олгох үйлчилгээ |
20 | ачааны машины зөвшөөрлийн баримт авах |
21 | нийгмийн даатгалын шимтгэл төлөлт |
22 | нийгмийн даатгалын тэтгэврийн эрх |
23 | нийгмийн даатгалын ажил олгогч |
24 | нийгмийн даатгалын нэрийн данс |
25 | Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх |
26 | цахилгааны төлбөр төлөх |
27 | Шүүхийн шийдвэрээр төлбөргүй эсэх лавлагаа |
28 | Боловсролын бичиг баримтын лавлагаа |