Ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн Иргэний боловсрол номыг зохиосон хоёр докторыг шүүх хурал өчигдөр болжээ. Иргэний боловсрол номыг зохиож эмхтгэн гаргасан доктор С.Батсүх, У.Туяа хоёр алдаатай ном гаргаснаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн байна.
Тиймээсдээрх ангиудын номыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, БСШУЯ-наас дахин шинээр боловсруулж хэвлэн гаргах ёстой гэж үзжээ.
Ийнхүү их алдаатай, чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлөх ном хэвлүүлсэн хоёр докторт хариуцлага тооцох эсэхийг шийдэх юм байна.
Дээрх хэргийг хувь хүн болон төлөвшихөд зайлшгүй шаардлагатай Иргэний боловсрол номыг зохиосон зохиогч нарыг ажилдаа хариуцлагагүй хандсан, Чанарын шаардлага хангахгүй ном гаргасан гэх үндэслэлээр “Боловсролын лавлагаа” ТББ-аас шүүхэд гомдол гаргасан билээ.