Categories
мэдээ нийгэм

Иргэн Г.Номуундарийн хэргийн талаар эрүүгийн хэрэг үүсээгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шалгаж байна гэв

Нийгмийн сүлжээнд иргэн Г.Номуундарь мансууруулах бодис, хүчирхийлэлтэй холбоотой хэргийн талаар бичлэг хийн түгээгээд байгаа. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагынхан өнөөдөр мэдээлэл хийв. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Энэ хэргийн талаар янз бүрийн сэжиг, таамаг дэвшүүлж, хэн нэгний нэр төрийг гутаан доромжлох үйлдлүүдийг гаргахгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсэх байна. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж эхэлсэн. Шалгалт хийж дууссаны дараа албан ёсоор мэдээлэл хүргүүлэх учир хүлээцтэй хандахыг хүсэж байна. Олон нийтийн сүлжээгээр хэргийн явцын талаар мэдээлэл өгөхийг шаардаж байгаа. Гэхдээ хуулийн дагуу энэ нь боломжгүй, хориотой байдаг. Тиймээс бид хэргийн шалгалт дууссаны дараа прокурорт танилцуулж, зөвшөөрсөн хэмжээгээр нь олон нийтэд мэдээлнэ. Хувь хүний нууцтай холбоотой, хуулиар хамгаалагдсан зүйл яригдах учир хуулийн хүрээнд мэдээлэл бэлтгэхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байна” гэлээ.

Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсээгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд аявж байгааг цагдаагийн байгууллагынхан хэлэв. Хар тамхи хэрэглэсэн эсэхийг шинжилгээний хариу гарсны дараа мэдээлнэ гэлээ. Олон нийтийн зүгээс түүнийг тусгай хамгаалалтад авахыг шаардаад байгаа билээ. Тэгвэл албаны хүний хэлснээр шаардлагатай тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр гэрч хохирогчийг төрийн хамгаалалтад авах боломжтой бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тул тухайн иргэнийг хамгаалалтад авсан эсэхийг нийтэд мэдээлэх боломжгүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *