Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Иргэн 51-ээс дээш НӨАТ-ын баримт бүртгүүлвэл азтан болох магадлалтай” гэв DNN.mn

2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтаа системд уншуулж аравдугаар сарын сугалаандаа оролцохыг татварын байгууллагаас санууллаа.

Ebarimt сугалааны шинэчлэлээр сугалааны тохирлын урамшуулал нь үндсэн урамшуулал болон байршлын нэмэгдэл урамшууллаас бүрдэнэ.

Бүртгүүлсэн төлбөрийн баримтын тооноос хамаарч сугалааны тохирлын ангиллыг тодорхойлох юм байна.

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын сугалааны шинэчлэлийг мэдээлж байна.

– Та хаана ч явсан НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг үздэг болно. Та ebarimt аппликейшнаар сугалааны тохиролоо үзэхээс гадна таны баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломж бүрдсэн. Мөн азтан болж байгаа төлбөрийн баримтын байршил зэрэг мэдээллүүдийг тухайн цаг үед нь авч чадна.

– Та 51+ баримт бүртгүүлвэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн ч нэмэгдэнэ. Жишээ нь та 3 баримт бүртгүүлсэн байгаад 3 орон таарвал 30,000 төгрөгний урамшуулал авах бол 51+ баримт бүртгүүлсэн бол 60,000 төгрөгний урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого юм. Нөгөө талаас баримтын баталгаажуулалтыг дэмжсэн бодлого.

– Азтан танд нэмэлт урамшуулал өгнө. Таны амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал бодогдоно. Жишээ нь та Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцольё. Өмнөх онтой харьцуулсан харьцуулалтыг Татварын ерөнхий газраас судалж өгөх юм. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтны дансанд орох юм.

– Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь НАЙМАН орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлөгөө үлээлгэх юм. Ингэснээр хонжвор бүр эзэнтэй болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *