Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн түр хугацаанд зогсоож байгаа болохыг Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээллээ.
УИХ-ын сонгуулийн санал хураалт ирэх зургаадугаар сарын 28-нд болно. Тус сонгуультай холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоодог хуулийн зохицуулалттай.
Иймд иргэд харьяа дүүргийн улсын бүртгэлийн байгууллагын салбарт хандаж, шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэх юм.