Categories
мэдээ нийгэм

Иргэдийн хурууны хээ, регистр ашиглан улсад их хэмжээний хохирол учруулсан 12 эмч, 17 аптекийг шалгаж эхэлжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын газар, Эрүүгийн цагдаагийн алба хамтарсан шалгалт Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй эмийн сан, хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий 12 эмч нарыг шалгажээ.

Шалгалтаар эмч нар амбулаторийн тусламж үйлчилгээ авсан иргэний хурууны хээг ашиглан олон удаагийн үйлдлээр хуурамч жор бичсэн, эмийн сангийн ажилчид нь ойр тойрны танил тал, хамаарал бүхий иргэдийн регистрийн дугаарыг ашиглан нэр бүхий эмч нараар хуурамч жор бичүүлсэн, үзүүлээгүй үйлчилгээний зардлыг улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогджээ.

Мөн эмчийн бичсэн жорд хамаарах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байхгүй өөр эмээр орлуулан авах нөхцөлийг бүрдүүлэн даатгуулагчид олгосон зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүллээ.

Мөн ЭМДЕГ-аас Татварын ерөнхий газарт хандан хөнгөлттэй жороор олгох эмээс бусад худалдан борлуулсан эмийг е-баримтад бүртгэдэггүй тухай зөрчлийн талаар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт Эмийн сангийн эрхлэгч болон жор баригч нар нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, аж ахуй нэгжид ажиллаж буй захирал, менежер нар нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй зөрчлийн талаарх албан тоотыг тус тус хүргүүлжээ.

Хяналт шалгалтаар зөрчил гаргасан 17 эмийн сан, хөнгөлөлттэй эмийн жор бичдэг 12 эмчийн мэдээллийг Баян-Өлгий аймгийн Эрүүгийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч, эмийн сангуудын гэрээг “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 3.3.5-т “эрүүл мэндийн тусламж, үлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд тухайн эмийн сангийн асуудал шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд” түдгэлзүүлнэ гэсэн заалтыг үндэслэн түдгэлзүүллээ.

Энэхүү асуудлыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *