НОСК-иас өнөөдөр (2019.11.11) шинэ төслийнхөө талаар мэдээлэл өглөө. Энэ удаа иргэдийн газрыг орон сууцаар солих ажлыг эхлүүлж байна. Ингэхдээ эхлээд иргэд газраа орон сууцаар солих хүсэлтийг гаргах ёстой. Үүний тулд иргэдийн газар 4 га-гаас багагүй хэмжээтэй байх ёстой. Учир нь 4 га газарт сургууль, цэцэрлэг, халаалт дулаан, зам, автозогсоол, ногоон байгууламж бүхий орон сууцны хорооллыг барих боломжтой гэдгийг НОСК-ийн захирал Т.Сүхбаатар хэлж байна.
Улаанбаатар хотын 24 байршилд газар чөлөөлөхөөр иргэдэд санал тавьж байгаа аж. Баянхошуу, Сэлбэ, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Шар хад гэсэн дэд төвүүдэд амьдардаг иргэд нэгдээд, 4 га газраа орон сууцаар солих боломжтой. Мөн үүн дээр нийслэлийн 19 байршил нэмэгдэж буй аж.
Иргэд газраа үнэлүүлээд, орон сууцны үлдэгдэл төлбөрийг найман хувиас ихгүй хүүтэй таван жилийн хугацаатай зээлээр буцаан төлөх бололцоог НОСК хангах юм байна.