Замын цагдаагийн газар, зөрчил гаргасан жолооч нарыг мэдээллийг цахимаар хүлээн авч хариуцлага тооцож эхэллээ. Тодруулбал, Замын цагдаагийн цахим хуудаст иргэдээс ирүүлсэн гэрэл зураг бичлэгийг үндэслэн, харьяа дүүргийн замын цагдаагийн тасагт шалгаж, тухайн зөрчил гаргасан нь тогтоогдвол холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч байна. Уг цахим хуудаст, замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлын тухай хууль зөрчиж буй жолооч нарын зөрчлийг баримтжууулсан гэрэл зураг олноор нийтлэгдэх болсон. Тиймээс иргэдийн саналын дагуу зөрчлийг бүртгэлжүүлж хариуцлага тооцохоор болжээ.