Categories
мэдээ нийгэм

Иргэд “Талын түмэн адуу”-ны баярт автобусаар очих боломжтой

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хоёр жилийн өмнөөс Хэнтий аймгийн Батноров суманд “Талын түмэн адуу” адууны баярыг зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл энэ жилийн баяр энэ сарын 18, 19-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд болох гэж байна.

Одоогоор Солонгос, Франц, Швед зэрэг 10 гаруй орны 30 орчим жуулчин ирэхээ мэдэгджээ. Өвлийн морьдын сүр жавхланг харуулж, уураг, булгианы тэмцээнийг адуучдын дунд зохион байгуулах юм байна. Мөн “Шургуу-2017” уран уургач, бугуйлч, “Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг бугуйлдах, “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” дууны тэмцээн, “Тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан, “Хөтөлгөө” ижил зүсмийн морьдын үзүүлбэр, Азарга гүйлгэх үзүүлбэр, “Талын Тайга” нохойн уралдаан зэрэг тэмцээнүүд болно.

Наадамд сонирхсон хүн бүр очих боломжтой бөгөөд “Сүхбаатарын талбай”-н баруун талаас нийтийн автобус 18, 19-ны өглөө 08.00 цагаас иргэдэд үйлчлэх юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *