Categories
мэдээ нийгэм

Иргэд автобусны цагийг уртасгаж өгөхийг хүсэж байна

Иргэд автобусны цагийг уртасгаж өгөхийг хүсэж байнаНийтийн тээврийн зогсох цагт өөрчлөлт орсноор хотын захын хороололд амьдардаг иргэдийн хувьд халаасандаа дор хаяж 5000 төгрөгтэй явахгүй бол гэртээ харьж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.

Тодруулбал хотын компанийн нийтийн тээврийн автобуснууд өглөө 07:25 минутаас эхний гараа, оройн сүүлийн гараа 21:10 минутанд эцсийн цэг дээрээс зогсолт хийдэг. Энэ нь тээвэрлэлтийн гэрээгүй Стандартын шаардлага хангахгүй, насжилтаар хасагдсан Микроавтобус хулгайгаар 21:30 минутаас хойш бүх гэр хорооллын чиглэлд нэг чиглэлд хол ойроос шалтгаалж 1500-2000 төгрөгөөр үйлчилдэг шинэ жишиг тогтооход хүргэж байгааг иргэд хэлж байна.

“Нийслэлийн иргэд АВТОБУСГҮЙГЭЭС болж МИКРОАВТОБУСанд сууж зам тээврийн осол аваарт их өртөж байгаа. Иймд төрийн захиргааны байгууллага НИСЛЭЛИЙН иргэдээ осол аваараас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж ажиллахыг хүсэж байна. Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нийтийн тээврийн компаниуд хотоос сар, улирал бүр нөхөн олговор, хөнгөлөлт авдаг байж нийслэлийн иргэдээ өглөө, оройд маш их хохироож байгаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзээсэй” хэмээн бухимдсан иргэд цахим ертөнцөд сэтгэгдлээ илэрхийлж байна.

Иргэдийн зүгээс нийтийн тээврийн автобуснуудын өглөөний гарааг 06:30 минут, оройн эцсийн зогсолтыг 00:00 цаг хүртэл явуулдаг болгох саналтай байгаагаа хэлж байна. Том оврын автобусны учир дутагдалтай орон зайг нөхөж буй микроныхны талаарх иргэдийн гомдол тасрахгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *