Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ

Image result for шөнийн тарифыг тэглэнэ

БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан өвлийн гурван сарын хугацаанд Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийг ажиллуулахаар болсон. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр уг төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэрбээр “Ирэх сарын 1-нээс гэр хорооллын өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэнэ.

Энэ хөнгөлөлтөө эдлэхэд нь иргэдэд туслах зорилгоор энэ төвийг нээлээ. Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийн үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлж, гэр хорооллын иргэдэд ойр байлгах зорилгоор 6 буудлын “Оргил” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” худалдааны төв зэрэг байршлуудыг судалж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *