Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс иргэд газрын гэрчилгээгээ цахимаар хэвлэж авна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Авлигын индекс бууруулах ажлын хүрээнд төрөөс олгож буй үйлчилгээ, тусгай зөвшөөрлийг цахим болгох ажилд анхаарлаа хандуулж байгаа. Үүний хүрээнд ирэх сарын 1-нээс эхлээд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн газрын албанд заавал очиж үйлчилгээ авахаа болино. Газар эзэмшигч, өмчлөгч нь өөрийн эзэмшил газрынхаа гэрчилгээг цахимаар QR кодтой хэвлэж авах боломж бүрдэж байгаа. Хэрэв хүсвэл тухайн газрын албандаа хандаад үнэт цаасан дээр хэвлүүлж болно. Гэхдээ цахимаар хэвлэж авсан QR кодтой гэрчилгээ нь үнэт цаасан дээр хэвлэсэн гэрчилгээтэйгээ нэгэн адил хүчинтэй. egazargov.mn хаягаар энэ үйлчилгээг үзүүлж эхэлнэ.

Мөн цаашдаа бид газрыг гурван үндсэн чиглэлээр олгохоор багц хуулийн төсөл боловсруулж байгаа. Иргэдэд үнэ төлбөргүй олгох 0.07 га газрын төлөвлөлт жилийн өмнө хийгдэж, иргэдээс хүсэлтийг нь нээлттэй авдаг болно. Харин үйлдвэр, аж ахуйн зориулалттай газруудыг заавал дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ. Төр өөрөө ашиглах газраа өөртөө олгох гэсэн гурван чиглэлээр газар олгоно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *