Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс эхлэх эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний талаар баасан гаригт мэдээлнэ DNN.mn


Тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын бүх иргэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хамрагдаж эхэлнэ.

Үүнтэй холбоотой зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Баасан гарагт Эрүүл Мэндийн Яам /ЭМЯ/-наас өгнө гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.

Мөн тэрбээр, иргэдийн эрүүл мэндийн эрт, оношилгоо шинжилгээнд хамрагдахыг уриалсан юм.

Пүрэв эсвэл Баасан гаригт Засгийн газар ээлжит бус хурал хийхээр төлөвлөж байна

Үргэлжлүүлэн “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын таван багц ажлын хоёр дээр нь ажил хангалтгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ЗХЖШ-ыг хүч нэмэгдүүлэн оролцуулах эхний шийдвэрийг өнөөдөр гаргасан.

Харин гарах зардал, зохион байгуулалтын ажлыг дараагийн Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ долоо хоногийн сүүлээр буюу Пүрэв, Баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан хийхээр төлөвлөж байна. Уг хуралдаанаар зардалтай холбоотой асуудал дэлгэрэнгүй мэдээлэгдэнэ” хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *