Categories
мэдээ нийгэм

Ирэх сард шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Ирэх зургаадугаар сарын 29-нд УИХ-ын сонгууль болно. Үүнтэй холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 30 гэхэд бүрэн зогсоох юм байна.

Манай улсад санал өгөх насны 2 сая 4 мянга 48 иргэн бий гэх урьдчилсан дүн гарсан. Холбогдогдох албаныхан сонгогчдийн нэрсийн жагсаалтыг www.dvrtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан ба сонгогчид дээрх хаягаар орж регистрийн дугаарыг хийхэд автоматаар цаанаасаа цахим код өгөх юм. Ингэснээр тухайн кодыг ашиглан өөрийнхөө тухай мэдээллийг үнэн зөв эсэхэд хяналт тавих боломжтой аж.

Хэрэв таны мэдээлэл алдаатай байвал оршин суугаа газрынхаа харьяа Бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулах боломжтой. Мөн 1800-1890 дугаарын утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *