Categories
мэдээ нийгэм

Ирэх оноос газрын харилцаа цахим системд шилжинэ

Газрын бүх харилцааг цахимаар шийдвэрлэх ажил ирэх сараас эхлэн туршилтын журмаар хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр иргэдэд газар өмчлүүлэх асуудал хурдацтай чирэгдэлгүй болох боломжтой гэж албаныхан үзэж байна. Учир нь өнгөрсөн жилээс цахимаар газар өмчлүүлэх ажил эхэлснээр иргэдэд газар өмчлүүлэх ажил өмнөх жилүүдээс харьцангуй хурдацтай явжээ. Цахим хэлбэрт шилжихийн тулд архивт байгаа газартай холбоотой 17240 материалыг нэг загварт оруулах ажил хийгдэнэ. Улмаар 2016 оны нэгдүгээр сараас газрын бүх харилцаа цахим хэлбэрээр явагдах боломжтой болох аж.