Ирэх оны дөрөвдүгээр сараас автобусууд цахим картын системд шилжинэ. Тодруулбал, иргэд урьдчилан цахим карт худалдан авч нийтийн тээврээр үйлчлүүлэх юм. Одоогоор цахим картын үнэ сонголтын талаар ярилцаж байгаа аж. Цахим системд шилжүүлэх тендерт “Дата карт” консорциум шалгарсан байна. Нийтийн тээврийнхний хэлж буйгаар цахим картанд шилжүүлэх ажлыг нийт 14.2 сая доллараар хийх гэнэ.
Автобусанд энэ үйлчилгээ нэвтэрч эхэлбэл кондукторууд ажилгүй болохоор байгаа. Гэхдээ тэднийг хяналтын байцаагчаар ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт нөхөн олговроор зорчдог хүмүүсийн хөнгөлөлтийг картанд нь суулгаж өгөх аж.