Олон улсын “People vaccine” холбооноос дэлхийн ядуу буурай орнуудын ердөө 10 хувь нь л коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах магадлалтай талаар онцолжээ. Дэлхийн хэмжээнд өдгөө найман компани ковидын эсрэг вакцин бүтээгээд буй.
Тэгвэл АНУ, Канад, Европын холбоо, Япон, Австрали зэрэг эдийн засгийн өндөр хөгжилтэй 12 орон нийт үйлдвэрлэх вакцины 53 хувийг худалдан авах захиалгаа хэдийнэ өгчихөөд байгаа аж. Тухайлбал, Модерна компани үйлдвэрлэсэн вакциныхаа 96 хувийг баян орнуудад худалдахаар тохирчээ. Тиймээс ядуу буурай орны хувьд ковидын вакциныг тэгш хуваарилах “Covax” төсөлд найдахаас аргагүйд хүрээд байгаа талаар дээрх холбоо онцолсон байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР