Categories
мэдээ нийгэм

Ирэх онд хамгийн их хална

Уур амьсгалын одоогийн өөрчлөлтийн судалгаа 2016 он хамгийн халуун жил болохыг харуулж байна. Их Британийн Мэт Оффис судалгааны газраас явуулсан судалгаагаар 2016 онд дэлхий нийтээр агаарын дундаж температур 0.72°C (1.29°F)- 0.96 °C (1.73°F) байх аж. Энэ нь XX зууны хоёрдугаар хагас дахь агаарын дундаж температураас хамаагүй өндөр үзүүлэлт юм.

Дэлхийн дулаарлын гол хүчин зүйлсийн нэг нь Эл Нино хэмээх уур амьсгалын өөрчлөлтийн үзэгдэл аж. Номхон далайн температур Эквадор хавиар өссөхийг Эл Нино үзэгдэл гэдэг. Эл Ниногийн нөлөөгөөр цаг агаарын эрс тэс үзэгдлүүд бий болдог бөгөөд зарим газар хүчтэй аадар бороо орж байхад өөр газар ган болгодог байх жишээтэй. Түүнчлэн Эл Нино температурыг өсгөнө. Уур амьсгалын эдгээр өөрчлөлт нь дэлхий нийтээр дулаарах төлөвтэй болгож байгаа юм.

Дэлхийн 200 гаруй орны төрийн тэргүүн, лидерүүд “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлаар” Парис хотноо чуулж, уур амьсгалын эрчимтэй өөрчлөлтийг зогсоож, гол шалтгаан нь болсон хүлэмжийн хийг бууруулахаар тохиролцсон билээ. Уур амьсгалыг өөрчилж буй хүний үйл ажиллагаатай холбоотой хор нөлөөг бууруулах гэрээ байгуулахыг дэлхийн иргэд удаан хүлээж буй авч цаг уур судлаачид гэрээ амжилттай болсон ч дараагийн арав, хорь, гучин жилд агаарын температур тэртэй тэргүй нэмэгдэнэ гэж анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *