Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт нутгийн ихэнх хэсгээр салхи шуургатай байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-УЛААНБААТАР ӨНӨӨДӨР 8 ГРАДУС ДУЛААН БАЙНА-

Баруун аймгуудын нутгаар өнөөдөр үүлшинэ.
Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд
6-11 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан
голын эх, Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор
шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор
шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4
градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар өнөөдөр
солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс
секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга
шуурна. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтийн уулархаг
нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад
нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус
дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар өнөөдөр
үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс
секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон
шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө
1-6 градус дулаан, баруун хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө
4-9 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар өнөөдөр
солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд
5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан,
бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 12-17
градус дулаан байна.

Улаанбаатар хотод өнөөдөр
үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи
зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон
шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан
байна.

-ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИХЭНХ НУТГААР САЛХИ ШУУРГАТАЙ БАЙНА-

Даваа гариг буюу энэ сарын 11-нд зарим
газраар, 12-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун
болон зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, 14-нд нутгийн баруун
хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 11, 12-нд зарим газраар,
13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар
секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,
Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус,
өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8
градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус
дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.
Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст сэрүүснэ гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *