Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлынхаа дарааллыг дараах байдлаар тогтоожээ.

Дөрөвдүгээр сарын 08-ны Даваа гарагт:

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
-УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

Дөрөвдүгээр сарын 09-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

-Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Бусад.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай/;
-“Төрөөс төмөр замын тээврийн талаар УИХ-ын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны аравдугаар сарын 24-ний 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2019.03.29-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан;
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан.

Дөрөвдүгээр сарын 10-ны Лхагва гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/;
-Байнгын хорооны 2018 оны хоёрдугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/;
-Байнгын хорооны 2017 оны нэгдүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай/;
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

-Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Ажлын хэсэг байгуулах тухай /Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

-Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2019.03.29-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

Дөрөвдүгээр сарын 11, 12-ны Пүрэв, Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас:

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
-Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-“Төрөөс төмөр замын тээврийн талаар УИХ-ын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны аравдугаар сарын 24-ний 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Бусад;
-УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *