УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган байнгын хорооны хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлыг баталжээ.
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
Гуравдугаар сарын 25-ны Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
03 дугаар сарын 25-ны Даваа гарагт:
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
03 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төсөл /Экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэрт дүн шинжилгээ хийх/;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;
- Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
- Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
03 дугаар сарын 26-ны Мягмар гарагт 15.00 цагаас:
- Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
- Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал;
- Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.