Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногоос бага зэрэг дулаарна

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ны өдөр нутгийн баруун хэсгээр, маргааш ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Маргааш буюу энэ сарын 25-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, энэ сарын 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Маргаашаас эхлэн 28-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *