Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт хүйтэрч, цас орно DNN.mn

Цаг уурчдын мэдээлснээр ирэх долоо хоногоос эхлэн ихэнх нь нутгаар хүйтэрнэ. 14-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 14, 18-нд тал, хээрийн нутгаар, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16, 17-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн төв хэсгээр дулаан байх боловч, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 17-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: 14-нд, 17-нд, 18-нд  баруун хойноос секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 15, 16-нд дулаан шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад хугацаанд бага зэрэг хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5…-10 градус, бусад хэсгээр 0…-5 градус, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *