Энэ амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш сондгой дугаараар
хязгаарлахгүй. Энэ зохицуулалт ирэх долоо хоногийн бямба, ням гариг буюу
энэ сарын 30, 31, мөн хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд үйлчилнэ.
Тодруулбал, энэ сарын 30, ирэх сарын 6-ны бямба гаригуудад улсын
дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31,
хоёрдугаар сарын 7-ны ням гаригуудад улсын дугаарын сүүлийн орон сондгой
тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг өглөө 10:00-20:00 цагийн
хооронд авто хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг Замын цагдаагийн
газраас хийжээ. Мөн энэ удаад дугаарын хязгаарлалтын бүсэд Саппорогоос
Геологийн лаборатори, Таван шар хүртэлх замыг ч оруулахаар болсон.
Учир нь сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд амралтын өдрөөр зах,
худалдааны төвийг зорьсон иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Улмаар замын
ачаалал ихэсдэг учраас ийнхүү зохицуулалтыг хийж байгаа юм.