Сэлэнгэ аймгийн Алтанбулаг олон улсын авто замын болон Сүхбаатар төмөр замын Шалган нэвтрүүлэх боомтууд ирэх амралтын өдрүүдэд хуваарийн дагуу хэвийн ажиллана хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29 буюу ирэх баасан гаригт тохиох гэж байна. Энэхүү баярын өдрөөр хуулийн дагуу бүх нийтээрээ амрах билээ. Үүнтэй холбогдуулан Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 29-ний өдөр ажиллахгүй амрах гэнэ. Энэ нь “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу амарч байгаа ажээ. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг олон улсын авто замын болон Сүхбаатар төмөр замын ШНБоомтууд амралтын өдрүүдэд хуваарийн дагуу хэвийн ажиллах юм байна.