Categories
мэдээ нийгэм

Ирэх амралтын өдрүүдэд “Номын баяр” болно

Жил бүр төв талбайд зохион байгуулдаг
“Номын баяр” энэ сарын 16, 17-нд болох гэж байна. Уламжлалт номын баярт
“Мөнхийн үсэг”, ‘Тагтаа паблишинг” зэрэг хэвлэлийн газрууд “Азхур”, “Мир”,
“Номон” зэрэг номын дэлгүүрүүд оролцдог. Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг ёсоор
улс орон даяар тэмдэглэж буй номын баярт нэр хүндтэй зохиолчид ирж гарын
үсэгтэй номын худалдаа явуулж, уншигч зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт
болдог уламжлалтай.

Энэхүү
баярын үеэр оролцогчид номоо 5-50 хувь хямдруулсан байдаг тул уншигчид
сонирхсон номоо хямд үнээр, зохиолчийн гарын үсэгтэй нь авах таатай боломж
бүрддэг билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *