Categories
мэдээ нийгэм

“Ирээдүйн Мистер 2020” тэмцээн зохион байгуулагдана

“Ирээдүйн Мистер 2020” 24 дэх удаагийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах бодибилдинг, фитнесийн тэмцээн энэ сарын 18-ны өдөр Корпорэйт конвеншин центрт зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү тэмцээн нь Монголын бодибилдинг, фитнесийн холбооны түүхт 30 жилийн ойн хурээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд тус тэмцээнд нийт 40 гаруй клубын 260 орчим тамирчин 18 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.

Ирээдүйн Мистер тэмцээн нь урьд өмнө улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байгаагүй шинэ залуу тамирчид оролцдог гэдгээрээ илүү давуу талтай юм.

Та бүхэн уг тэмцээнийг үзэж сонирхохыг хүсвэл ticket.mn-ээс захиалан авах боломжтой.

Тэмцээний ангилал:

  1. Оюутны АШ Бодибилдинг
  2. Оюутны АШ Бикини модель
  3. Оюутны АШ Спорт модель
  4. Бодибилдинг 65 кг
  5. Бодибилдинг 70 кг
  6. Бодибилдинг 75 кг
  7. Бодибилдинг +75 кг
  8. Эрэгтэй Атлетик /173 см +4 кг/
  9. Эрэгтэй Атлетик /+173 см +6 кг/
  10. Эрэгтэй фитнесс
  11. Эмэгтэй фитнесс
  12. Бикини модель 160 см
  13. Бикини модель 165 см
  14. Бикини модель +165 см
  15. Эмэгтэй спорт модель
  16. Эрэгтэй спорт модель /170 см -2 кг/
  17. Эрэгтэй спорт модель /175 см 0 кг/
  18. Эрэгтэй спорт модель /+175 см +2 кг/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *