Categories
гадаад мэдээ

Ирантай “муудна”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай удахгүй танилцуулах гэж байна. Ираны эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний иж бүрэн төлөвлөгөө ирэх долоо хоногт тодорхой болно гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Сара Сандерс мэдэгдлээ. Үүнээс өмнө “Washington Post” сэтгүүл Трамп АНУ-д ашиггүй болсон гэх шалтгаанаар Ирантай хийсэн цөмийн үйл ажиллагаатай холбоотой бүх гэрээг хүчингүй болгох гэж байна хэмээн мэдээлж байсан билээ.Хэрэв ийм арга хэмжээ абвал 2016 оны нэгдүгээр сарын 16-наас хэрэгжиж эхэлсэн НҮБ, АНУ, ЕХ –ны Ираны эсрэг авсан эдийн засгийн хоригийг хүчингүй болгосон үйлдэл зогсож АНУ Ираны харилцаа хуучны дайсагнасан байдалд орно хэмээн ажиглагчид болгоомжилж байна.

Г.АМАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *