Categories
гадаад мэдээ

Иранд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 3700 хүнийг саатуулжээ

Иранд он солигдох мөчийг эсэргүүцлийн жагсаалаар угтсан билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр энэхүү жагсаалын үеэр 3700 хүнийг саатуулсан талаар “CNN”агентлаг мэдээлэв. Өнгөрсөн мягмар гаригт Тегераны парламентын гишүүн Махмуд Садегийн хэлснээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр болсон эсэргүүцлийн жагсаалаас хойш зургаан өдрийн дотор 3700 хүнийг саатуулсан. Тэдний дунд 40-68 оюутан байгаа аж.

М.Садегийн ярьснаар “Аюулгүй байдлыг сахин хамгаалах хэд, хэдэн байгууллага баривчилгааг зохион байгуулсан. Яг хичнээн хүн саатуулсан талаарх бодит тоог гарахад цаг хугацаа шаардлагатай гэсэн байна.

Мөн тэрээр онцлохдоо Ираны шашны тэргүүн аятолла Али Хаменеи мэдэгдэл хийсний дараахь өдөр 22 настай тэмцэгч шоронд амиа алджээ. Өнгөрсөн даваа гаригт төрийн мэдлийн “Aftab News”-т мэдээлснээр, оюутан Сина Гханбари олон зуун жагсагчийн хамт Тегераны алдарт Эвин шоронд саатуулагдсаныхаа дараа нас барсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *