Categories
гадаад мэдээ

Иран цөмийн бөмбөг хийх хэмжээний ураны нөөцтэй болжээ DNN.mn

Иран улс цөмийн тэсрэх бөмбөг хийхэд хүрэлцэхүйц хэмжээний ураны нөөцтэй болсныг НҮБ-ын цөмийн агентлаг мэдээллээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас мэдээлснээр сүүлийн хэдэн жилд хэд хэдэн газраас цөмийн материал олдсонд бодитой тайлбар өгч чадахгүй байгааг мэдэгдсэн байна. Улмаар тус агентлагийн 35 орны бүрэлдэхүүнтэй дарга нарын зөвлөлийн ирэх болох хурлаар Ираны асуудлыг авч хэлэлцэхээр болжээ. Иран нь 2019 оноос хойш нарийвчлан зарлаагүй гурван байршилд уран баяжуулж буй мэдээллийг тус агентлаг өгсөн байна.

Тус агентлагийн мэдээллээр Ираны 60 хувь баяжуулсан ураны нөөц 43.3 кг хүрсэн нь сүүлийн гурван сард 10 кг-аар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Энэхүү нөөц нь Иран улс ураныг 90 хувь баяжуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд хангалттай хэмжээ гэж шинжээчид үзэж байгаа аж.

Тиймээс АНУ-аас шалтгаалан хүчингүй болсон 2015 оны Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг дахин сэргээх асуудлыг НҮБ-ын цөмийн агентлаг тавьжээ. Тус гэрээний дагуу Иран нь баяжуулсан ураны нөөцөө бууруулж, хариуд нь олон улсын эдийн засгийн хоригоос чөлөөлөгдсөн байв. Гэвч 2018 онд АНУ-ын экс ерөнхийлөгч тус гэрээнээс гарч, Ираны эсрэг хоригоо сэргээснээр Тегераны уран баяжуулалт сэргэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *