Categories
мэдээ улс-төр

Ипотекийн зээлийн хүү энэ сарын 15-наас таван хувь болно

Саяхан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар орон сууцны зээлийн найман хувийн хүүг бууруулж, тав болгох эхний шатны журмыг баталсан. Тэгвэл энэ журам энэ сарын 15-наас хэрэгжих төлөвтэй байна. Тус журамд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүрэг болон Монгол Улсын 21 аймгийн иргэд орон сууц авах болон өмнө нь орон сууцны найман хувийн зээлд хамрагдсан бол таван хувь болгон бууруулахаар заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *