Categories
энтертаймент-ертөнц

“iPhone 7”нь утасгүй чихэвчтэйгээс гадна хөдөлдөг зурган мессеж явуулна

iPhone 7-д уламжлалт чихэвчний утас байхгүй. Оронд нь гэрэлтдэг холбогчтой болжээ. Мөн Airpod гэж нэрлэгддэг тусгай сеттэй болжээ. Энэ нь маш зоримог шийдэл болсон гэж үйлдвэрлэгчид үзэж байгаа юм байна. Утасгүй чихэвчин дотроо нэмэлт адаптер суулгаж өгчээ.

Шинэ iPhone 7-н нээлтийг борлуулалт нь буураад байсан Сан-Францискод хийсэн байна. Шинэ iPhone 7 нь загварын хувьд iPhone 6s-тэйгээ ойролцоо ч гэрлийн хувьд 25 хувиар илүү гэнэ. Мөн хүний хурууны даралтыг мэдрэх чадвар өмнөх загваруудаас мэдэгдэхүйц нэмэгджээ.

iPhone 7 Plus нь анхны хосолсон дэлгэцтэй камертай болжээ. хосолсон хоёр камер нь зургаан төрлийн элемент агуулсан линз бөгөөд тус тусын чадамж нь 12 Мегапиксел юм. Мөн 1/3 камер мэдрэгч болон f/1.8 өргөн хөшигтэй. Хосолсон хоёр линз нь зураг дарах үед оптикоор зураг томруулах буюу зургийг пиксель алдуулахгүй нарийн томруулах боломжтой болсон гэнэ. Түүнчлэн урд талын камер нь долоон мегапиксел болсон.

iPhone 7нь ус болон шороо тоосны хамгаалалт болох “IP67” стандартыг өөртөө агуулжээ. Энэ нь тухайн утаснууд 1 метр хүртэл усанд 30 минут хүртэл хугацаанд байх чадвартай гэсэн үг.

Гар утас, iPad-нд хэрэглэх “Ios 10” үйлдлийн системд дэлгэцийн цоож өөрчлөгдөж байгаа бөгөөд дэлгэц цоожлогдоход он сар өдөр, цагнаас гадна “Өнөөдрийн өнгө” буюу цаг агаар болон бусад хэрэгтэй мэдээллүүд харагдаж байхаар шинэчилжээ. Мөн “SiriKit” болон “Callkit” зэрэг шинэ апликэйшнүүдийг үйлдлийн системд шинээр нэмжээ. Мөн апликэйшнүүдийн зургийг томруулж, жижигрүүлэх боломжтой хийгджээ.

“Apple Photos”-т нэгэн шинэ үйлдэл нэмэгдсэн нь “Memories” юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн энэ өдөр та хаана ямар зураг дарж байсныг утас тань сануулдаг болох нь ээ.

“Ios10” үйлдлийн системийг татсанаар “iMessage”-д цоо шинэ дэвшил гарах нь ээ. Тухайлбал та зураг явуулж болохоос гадна төрөл бүрийн хөдөлдөг зураг явуулж болох нь ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *