Categories
мэдээ нийгэм

Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2018 оны тавдугаар сарын 28-ны өдөр БСШУСЯ-ны 111 тоот хурлын танхимд боллоо. Хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн орлогч дарга Ц.Цогзолмаа удирдан явууллаа.

Хурлаар Шинжлэх ухаан, технологийн тухай болон Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл, Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогын төсөл, Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож, түүнийг хэрэгжүүлэхэд нь зориулан санхүүжилт олгох асуудлыг хэлэлцлээ.

Түүнчлэн 2018 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлыг хэлэлцээд, 14 хоногийн хугацаанд захиалагч яамдаас дахин санал авах замаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн хурлаас тус салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбогдсон дээрх асуудлуудыг дэмжсэн зөвлөмж гаргахаар тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *