Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өслөө. Энэ хэрээр мөнгөний худалдан авах чадвар буурчээ.
Инфляци өмнөх оны эцсээс 11 хувь, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн гэж ҮСХ-ноос мэдээлэв.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өсөхөд
Мах, махан бүтээгдэхүүн 22.2 хувь,
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.7 хувь
Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.1 хувь,
Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь,
Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.0 хувь,
Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.0 хувь,
Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.8 хувь,
Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ
2018 оны 11 дүгээр сард 8.1 хувь,
2019 оны 11 дүгээр сард 5.2 хувь,
2020 оны 11 дүгээр сард 3.5 хувь гарч байсан бол
2021 оны 11 дүгээр сард 10.5 хувь болж, өмнөх оны мөн үеэс 7.0 нэгж хувиар нэмэгджээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатарын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлжээ.
Инфляц 10.5 хувь гарсны 50.5 хувь нь импортын барааны, үлдсэн нь хүнсний барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 19.1 нэгж хувиар нэмэгджээ.